Гар утас дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

2017/04/14
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд “iPhоne-4 гар утасаа дээрэмдүүлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж, тус дүүргийн Алтан өлгийн ... тоотод оршин суух Б-гийн гар утсыг оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан байна.

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар утсыг дээрэмдсэн хэргүүдийг тус тус илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байгаа аж.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна