АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнэ намын даргын сунгаанаас хойш амсхийх завгүй яваа. Намын дотоод сонгуулиа зохион байгуулж, орон нутгаар шат шатны нэгжээ эмхлэн байгуулж буй. Сошиал ертөнцийн идэвхитэй хэрэглэгч тэрбээр завгүй ажлынхаа хажуугаар ханьдаа “хайр зарлаад” амжжээ.
Тэрбээр цахим хуудаснаа “Эр хүн бүр дардан шулуун замаар явж амжилтанд хүрдэггүй. Уналт, сэргэлт хүн бүрийн л амьдралд тохиолддог. Зарим нь "унасан газартаа" үлдчихдэг бол амжилтанд хүрсэн хүмүүс ихэвчлэн ямар нэг боломж, хэн нэгний түшиг тулгуурыг тулах цэгээ болгон "эргэн боссон" байдаг юм шиг санагддаг.
Миний амьдралд ч ялгаагүй зовлон жаргал, уналт сэргэлт ээлжилсээр өдий хүрлээ. Надад "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" мэт санагдаж явсан үе ч бий. Яг л тэр үедээ би азаар ханьтайгаа учирсан юм. Чухамдаа бол миний хань миний эргэн өөрийгөө олох, улам өөдөө тэмүүлэх "Эргэлтийн цэг" минь болсон юм даа. Цаг наргүй ажиллаж, гэр бүлийнхэнтэйгээ ч тухтай хооллох завгүй зүтгэж байгаа он жилүүдэд минь найдвартай "ар тал" минь байж чаддаг ханьдаа өнөөдөр баярлалаа гэж хэлэхийг хүслээ” хэмээн сэтгэлээ дэлгэжээ.
Х.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна