Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулжээ. Тэрбээр 2016 оны 5-р сард цэргийн алба хаахаар явсан бөгөөд дээрх асуудал 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болсон байна
Түүнийг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсаных нь төлөө харуулын ахлагч Энхцолмон шийтгэсэн нь дээрх нөхцөл байдалд хүргэжээ. Хөлийнхөө 9 хурууг тайруулсан түүнд 500 мянган төгрөг хоёр хувааж өгснөөс өөр тусламж үзүүлээгүй гэнэ.
Эрүүл саруул байсан залууг эрэмдэг болгосон Энхцолмонгийн эхнэр нь Ж.Баярцогтын ээжтэй уулзаж “Бид дөнгөж амьдралаа эхэлж байгаа залуу хүмүүс, харж үзээч, нөхөн төлбөр өгий” хэмээн зовлон тоочин уйлж гуйсан байна.
Ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон албанаас нь чөлөөлжээ. Ж.Баярцогтын хөл 1-р сарын 17-ны шөнө хөлдсөн бол 2-р сарын 25-нд Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж, 9 хуруугаа тайруулсан байна
Х.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна