Өчигдрийн байдлаар 39 жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцжээ

2017/04/14
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдрийн байдлаар нийт 302 дуудлага, мэдээлэл ирсний 230 зам тээврийн ослын хэрэг бүртгэгджээ. 

Осол, хэргийн улмаас 4 том хүн, сургуулийн насны 3 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдсөн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгдсэн аж. 

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Тухайлбал, БЗД-ийн нутаг Хууль сахиулахын их сургуулийн баруун замд Hummer H-3 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 12 настай Н-г мөргөж гэмтээсэн аж. Явган зорчигч Н нь ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байгаад замаар явж байсан тээврийн хэрэгслийн хажуугийн хэсгийг мөргөж гэмтжээ.

Мөн орон нутагт  Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг шороон замд Hao Jian маркын улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна