“Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” өдөрлөг болж байна

2017/04/15
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Өдөрлөг нь хүүхдийг бага насанд нь ном уншуулж сургах, ном уншихын ач тусыг ойгуулах зорилготой юм. Энэ үеэр хүүхдийн номын худалдаа, вагон аялал зэрэг төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, уралдаан болох юм. Эл өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нобелийн шагналтнууд ТББ, “Наран” их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна