“Бэлэг эрхтэн”-тэй суудлыг дийлэнх эмэгтэйчүүд дэмжив

2017/04/16
Мексикийн нийслэл Мехико хотын метронд нэгэн шинэ суудал бий болжээ. Энэ бол эрэгтэй бэлэг эрхтний хэлбэр дүрс бүхий суудал юм. Ёс зүйгүй, доромжлон гутаасан, ичгэвтэр зүйл гэж шинэ санаачилгыг иргэд шүүмжилж байна. Тус сандалны ар талыг эрэгтэй хүний цээж адил товойлгож, харин суудал дээр эр бэлэг эрхтнийг дүрсэлсэн байна. Эмэгтэйчүүд олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа эсрэг хүйстнийхээ зүгээс бэлгийн дарамтад өртөх тохиолдол ихээр гардаг. Энэ асуудалд нийгмийн анхаарлыг хандуулахаар “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллага Мехико хотын удирдлагатай хамтран ийм санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн нь энэ юм.



Эдгээр суудлын дээр “Зөвхөн эрчүүдэд” гэсэн бичиг байрлуулжээ. Зарим дээр нь “Суухад эвгүй байна уу? Тэгвэл охид бүсгүйчүүдийн өдөр тутамдаа нийтийн тээврийн хэрэгсэлд тэвчдэг доромжлолын хажууд энэ юу ч биш” гэх үг ч бичээстэй байгаа юм. Кампанит ажлын тухай видео бичлэгийг цахим ертөнцөд 10 хоногт 700,000 гаруй удаа үзэж сонирхжээ. Энэ санаачилгыг эсэргүүцэх хүн байхад, дэмжих хүмүүс ч байгаа юм.



Мехико хотын метро охид бүсгүйчүүд зорчиход хамгийн аюултай нийтийн тээврийн хэрэгслийн нэг гэж судалгаагаар тогтоогджээ. Ингэснээр хотын удирдлагууд зөвхөн охид бүсгүйчүүдэд зориулсан вагон зэргийг гаргасан ч, хийж хэрэгжүүлж буй ажлууд үр дүн тааруу байна.

C. Хишигт


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна