Хумс тань хугарч, өнгөө алдсаар байна уу?

2017/04/16
Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Тиймээс ч эмэгтэй хүн бүр гоё сайхан хумстай болохыг хүсдэг. Хүний хумс нь байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эмзэг эрхтэн юмХүний хумс дунджаар 3 - 5 сар тутамд солигдож байдаг гэнэ. Энэ нь хумс сард дунджаар 3 мм болдог гэсэн үг. Хумс хавар илүү түргэн, өвөл арай удаан ургана. Эрүүл хумс өнгөгүй, толигор, бөх бат байдаг. Хумс өөрчлөгдөх үндсэн шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой. Идэж байгаа хүнсэнд тань ямар нэгэн тэжээл дутагдсаныг хумс тань хэлээд л өгнө.

Зөвлөгөө №1
Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсонбэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.



Зөвлөгөө №2
Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4 - 5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.

Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт цаг зав төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ л та хумсаа арчилахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно. 



Зөвлөгөө №3
Гэмтэлтэй хумсыг хэрхэн эмчлэх вэ? Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ.



Зөвлөгөө №4
Хумсаа хэрхэн арчлах вэ? Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг. Хумсаа будсан бол зориулалтын арилгагчаар арилга. Амин дэмжүүлсэн зориулалтын шингэн нь будаг арилгаад зогсохгүй арьсыг салаалахаас хамгаалах үйлчилгээтэй. Найрлаганд нь Р амин дэм, булганы тос орсон байдаг. Хумсаа хэлбэр гарган авсны дараа нарийн ширхэгтэй үрүүрээр сайтар үрж өөгүй болго. Хумсны гадаргууг урэх зориулалтын үрүүр нь хумсыг өнгөгүй лак түрхсэн юм шиг болгодог. Гэвч ойр ойрхон хэрэглээд байвал хумсны давхарга нимгэрнэ.



Хумсны махыг зориулалтын саваагаар хойшлуулж, мөн зориулалтын тос түрх. Массажлан тосыг шингээсний дараа хуурай болтол нь арчина. Ацетонгүй суурь түрхлэг түрхсэний дараа хумсаа будаарай. Хатахаар нь өнгөгүй будаг түрхэнэ. Хамгийн сүүлд будаг хатсаны дараа бага зэрэг тосыг хумсны эргән тойрны арьсанд сайн шингээж түрхэж өгнө.  Хумсаа бэхжүүлэх нь нэг их цаг хугацаа шаарддаггүй ажил. Өдөр бүр хийж байвал үр дүн нь сайн байдаг. Аяганы дөрөвний нэг ургамлын тос, 5 дусал А витамин, 4 дусал йодын хандыг холино. Уусмалд хурууны үзүүрээ 30 минутын хугацаагаар 15 хоног дараалан хийнэ. Эмзэг, хугарамтгай хумсыг арчлахын тулд ургамлын тосонд 5 дусал нимбэгний шүүс, 3 дусал йод хийгээд долоо хоногт 1-2 удаа дэвтээнэ. Хумсаа хурдан ургуулахын тулд уураг, эрдэс давс, витаминаар баялаг хүнс болон желатин хэрэглэх шаардлагатай. Та эдгээр зөвлөмжийн үр дүнг хоёр долоо хоногийн дотор үзэхийг хүсвэл хумсаа тогтмол, өдөр бүр шинэ материалаар арчлахаа бүү мартаарай! 



Арчилгаа: 

1. Хумсаа хуурайдахад учир бий

Хумс яг л үстэй адилхан. Түүнийг урт ургуулахыг хүсч л байвал тогтмол үзүүр хэсгээс нь тайрч, зөв хуурайдах хэрэгтэй. Бид ихэвчлэн хумсныхаа хуурайг нааш цааш хөдөлгөх маягаар хуурайддаг. Ингэх нь хумсны давхрааг гэмтээх магадлалтай учраас, нэг тал руу нь л хуурайдаж байгаарай. Хуурайдах үед хумс чинь үргэлж хуурай байх ёстой. Хэрэв чи уснаас гарч ирмэгцээ, хуурайдах юм бол зөөлөрч, эмзэг болсон хумс чинь хугарах юм уу сэмрэх болнo.



2. Хумсаа байнга тордож бай
Хумсаа чийглэж, бат бөх хэвээр нь ургуулахын тулд өөрөө өөртөө бяцхан маникюр хийж байгаарай. Савхны үзүүрт хөвөн ороож байгаад, E витамины тосонд дүрж хумсныхаа махыг хойш нь түлхэнэ. Ингэхдээ савхаа 45 градус орчимд налуу бариарай. Хумсаа будахгүй байсан ч, өнгөгүй лакаар бэхжүүлж бай. Мөн чийгшүүлэгчтэй хөвөнгөөр хааяа хумсаа арчиж байгаарай. 



3. Ацетон суурьтай будаг арилгагчаас татгалз
Чиний хэрэглэдэг будаг арилгагч хумсны чинь толиог гундаагаад байж магадгүй. Ацетон суурьтай арилгагч нар ихэвчлэн хумсыг хуурайшуулж, сэмрээдэг. Үүний оронд ацетат суурьтай арилгагч хайж олоорой. 



4. Шингэнээр дутагдаж болохгүй
Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд. Чиний өдөрт уух усны хэмжээ үс хумсны чинь гоо сайханд нөлөөлдөг. Хэрэв өдөрт 8 аяга ус уух нь чамд уйтгартай санагдаж байгаа бол оронд нь сүү уугаарай. Сүү нь финкээр баялаг учраас хумсыг чинь бэхжүүлэхэд тусална. 



5. Хумсаа битгий мэр!
Хумсаа мэрэх муу зуршил нь толиог нь гэмтээж, хумсыг өнгө зүсгүй, хугарамтгай болгодог. Тиймээс хумсаа урт ургуулахыг хүсэгчид бухимдахаараа гараа ам руугаа ойртуулдаг зуршлаа гээгээрэй. 



6. Хумсандаа иллэг хий
Хумсандаа иллэг хийснээр цусны урсгалыг түргэсгэж сэргээх ба хумсны ургалтыг түргэтгэхэд тусалдаг. Чийгшүүлэгч лосьоноор гарандаа массаж хийхийн зэрэгцээ хумс зөөлрүүлэгч тосыг хэрэглээрэй. Гараа угаасны дараа нэн даруй лосьоноо хэрэглээрэй. 



7. Шүд болон хумсны бүтэц бараг адилхан байдаг
Тиймээс оо нь шүдний эрүүл ахуйг хангадаг шигээ хумсны эрүүл ахуйд ч тустай. Өдөр бүр хумсаа оогоор үрж сойздож байх нь цэвэрхэн, гялалзсан, эрүүл хумстай байхад тусална. Өдөрт ганцхан удаа ингэж хийж заншсанаар бат бэх, гялалзсан хумстай байх боломжийг бүрдүүлэх юм. 



8. Оливийн тосонд хумсаа дэвтээ 
Нимгэн эсвэл хэврэг хумстай бол долоо хоногт 2 удаа 10-15 минут оливийн тосонд хумсаа дэвтээсээр сүүлдээ сардаа нэг удаа болгож болно. Энэ нь их мөнгө заралгүйгээр гэрийн нөхцөлд хэврэг,нимгэн хумсаа бэхжүүлэх шилдэг арга юм. 



9. Лимоны хальс болон шүүс нь хумсыг эрүүлжүүлж гялалзуулах онцгой ач тустай 



10. Хумсыг зөвхөн гадна талаас нь биш дотор талаас нь ч бас арчлах хэрэгтэй

А. Уураг ихтэй хоол хүнс хэрэглэ

Чиний хумс нь кератины уургаас бүрддэг. Тиймээс өдөрт хангалттай хэмжээний уургаар баялаг хүнс хэрэглэх нь чиний хумсыг гайхалтай сайхан болгоно. Эмэгтэй хүн бүрт өдөрт 4-6 унци уураг идэхийг гоо сайханчид зөвлөдөг. Тахианы мах, буурцаг, цагаан идээ нь уураг ихтэй.

Б. Биотины хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ав
Биотинтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үс хумсны ургалт, бэхжилт, өнгөнд онцгой нөлөө үзүүлдэг. Өдөрт 300 микрограм биотин хэрэглэх нь хугарамтгай, гэмтэлтэй, давхраажилттай хумсыг эдгэрүүлж толийлгодог.

В. Төмөр, Омега-3-тай хүнс түлхүү хэрэглэ
Төмөр бол арьс, үс, хумсыг эрүүл байлгаж, хүний царайг залуу шингэн харагдуулахад чухад нөлөөтэй бэлдмэл юм. Хар ногоон өнгийн хүнсний ногоо, бүхэл үрийн талх, гоймон, өндөг, маханд төмөр их бий. Ханасан өөх тос нь чиний хумсыг хугарахад нөлөөлдөг учраас омега 3 бүхий хушга самар их хэмжээгээр ид.

Г. Эрдэс бодисоор баялаг хоол ид
Е витамин нь өндөг,цэцэгт байцаа, үр тарианы ургамал, авгад зэрэг шим тэжээлтэй хүнсэнд ихээр агуулагддаг.Эрдэс бодисоор баялаг хүнсийг хоолондоо хэрэглэх хэрэгтэй. Е витамин нь хумсыг бэхжүүлж нягтруулдаг. Хэрвээ шаардлагатай гэвэл нэмэлтээр хэрэглээрэй. 

Э.Хишигт


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна