Өнөөдөр болох үйл явдлууд

2017/04/17
09.00 цагт

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулна. Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгч оролцоно.

11.00 цагт

Хангарди ордны нэгдүгээр давхарт байрлах нийслэлийн мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт

БСШУЯ дээр улсын физикийн XXX олимпиадын хэвлэлийн бага хурал болно. 

12.00 цагт

Засгийн газрын ордны арын “Морин хуур” төвийн кофе шоп-т тал бичээч Да.Жаргалсайханы орон нутагт тоглолт хийх үеэр -Соёл урлагийн түгээлт, чиг хандлага, орон нутгийн үзэгч, иргэдийн санал хүсэлтийг уламжилсан “Орон нутгийн үзэгчдийн орон зай дахь урлаг” сэдэвт нээлттэй уулзалт ярилцлага болно. 

12.00 цагт

"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт тэгш хүртээх, Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж буй талаар эцэг, эхчүүд хэвлэлийн бага хурал зарласан байна.

13.40 цагт

Автотээврийн үндэсний төвд Автотээврийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулна. Тус сургалтын зорилго нь Автотээврийн хяналтыг явуулахад тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэх, хяналт шалгалтыг сайжруулах мөн автотээврийн хяналтын улсын байцаагч нарын хууль эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиуыг танилцуулах аж.

14.00 цагт

НҮБ-ын байранд Хүний эрхийн үндэсний байгууллага-иргэний нийгмийн түншлэл 13 дахь уулзалт хэлэлцүүлэг болно. Уулзалтаар монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэнэ. Уулзалт хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга гишүүд, төрийн байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна