Баянхонгор аймагт цэрэг татлагын ажиллагаа энэ сарын 15-ны өдөр эхэлсэн. Цэрэгт элсүүлэх ажиллагаа энэ сарын 24-нийг дуустал аймгйн хэмжээнд үргэлжлэх юм байна. Цэрэг татлагын товчооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн ажиллаж байгаа бөгөөд салбар бүрээс бүрдсэн 13 гишүүн ажиллаж байна.
Залуусын цэрэг, эх оронч үзэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Энэ нь жил бүрийн цэрэг татлагын үеэр явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаагаас харагдаж байгааг ажлын хэсгийнхэн хэллээ. Цэрэгт явах хүсэлтэй байгаа залуусын дунд дөрвөн ч удаа бүртгүүлж байгаа хүн байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна