Д.Одзаяа: "Энэ бол гайхуулалт биш"

2017/04/17
Монголын ууган телевиз болох МҮОНТВ-ийн урдаа барьдаг шилдэг сэтгүүлчдийн нэг үзэсгэлэнт бүсгүй Д.Одзаяаг мэдэхгүй үзэгчид ховор биз ээ.  Тэрбээр өмнөх үеийнхээ олон сайхан нэвтрүүлэгчдийн залгамж халаа болж яваа. Түүнийг залуус "Нэгэн зүгт" хамтлагийн гишүүн Заяагийн эхнэр гэдгээр нь илүүтэй танина.

Харин сүүлийн үед нэвтрүүлэгч Д.Одзаяа нь ажлынхаа хажуугаар цахим ертөнцийг байлдаг дагуулж, сурталчилгааны од болоод байгаа юм. Тэрээр гадна дотны худалдаа үйлчилгээний зарыг фэйсбүүк дээр бичлэг хийн танилцуулан лайк болон шэйр цуглуулж, азтан тодруулж шагнал өгдөг уламжлал тогтоогоод байгаа юм. Охид, бүсгүйчүүдийг байлдан дагуулж буй бүсгүй маань өөрийн цахим хуудсаараа дамжуулан нилээд бухимдангуй байдлаар хүмүүст нэгэн шүүмжийг хэлээд амжжээ. 



Тэрээр: "Фэйсбүүк амьдрал биш! Фэйсбүүкдээ хүүхдийнхээ зургийг их хийвэл сайн аав ээж, хийхгүй бол муу аав ээж. Хосууд хамт авхуулсан зургаа их хийвэл сайхан хосууд, үгүй бол онцгүй, явцгүй хосууд... Нэг иймэрхүү хандлагаа больчихмоор байгаа юм аа зарим нь. Харин ч гэр бүл, үр хүүхдийнхээ зургийг хийх ч завгүй, хором мөч бүрийг гэр бүлтэйгээ жаргалтай өнгөрүүлж байгааг та мэдэхгүй... Инээсэн, сайхан байнаа, гоё байнаа гэсэн зураг хийгээд байвал зовлон юу ч мэддэггүй жаргалтай амьтан гэж "ад үзнэ". Яг үнэндээ бүгдэд л өвдөж, шаналж, зовох зүйл тохиолддог. Гэхдээ тэр бүхнээ фэйсбүүкдээ тоочоод байдаггүй юм.  Уурлах, бухимдах зүйл хаа сайгүй л байхад, ядахнаа миний хувьд фб хуудсаараа дамжуулан сайхан, эерэг энерги, бүтэж байгаа зүйлийн талаар л нийтлэхийг хүсдэг. Энэ бол гайхуулалт биш!!" хэмээн сэтгэгдэл үлдээжээ. 

Р.Туул


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна