“Гурван охин”-ны Г.Анхмаа кино хийжээ

2017/04/18

 “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа кино урлагт шимтэн дурлаж “Үүр цайгаасай” нэртэй киноны продюсерээр ажилласан байна. Дуучин жүжигчин бүсгүй маань "АNА entertainment" нэртэй студи байгуулан чадварлаг залуусаар баг бүрдүүлжээ.

Түүний хувьд өмнө нь 5-6 орчим бүрэн хэмжээний киноны туслах болон гол дүр бүтээж байсан туршлагатай. Энэ удаад продюсерээр ажилласан  гэдгээрээ  багаа бүрдүүлэх, санхүүжилт босгох, жүжигчид сонгох, арын алба зохицуулах, хүмүүсээ удирдан зохион байгуулах ажлыг харицаж киноныхоо 150 орчим үзэгдэлд тоглосон нь нэлээд хүч хөдөлмөр, тэвчээр, зүтгэл шаардсан гэнэ.

Ээж болсноосоо хойш дууны уран бүтээлээс завсарлага авсан тэрбээр хамтлагийнхаа уран бүтээлд мөн анхаарч шинэ цомгийнхоо ажилд удахгүй орохоор төлөвлөжээ.

Х.Хатангоо




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна