МУСТА дуучин Б.Анхбаяр буюу бидний мэдэх A Cool хэсэг хугацаанд нам гүм байсны эцэст нилээдгүй шүүмжлэлийг дагуулан байж урлагтаа эргэн ирсэн. Тэрээр саяхан Америкийн шинэ залуу дуучин The Weeknd-ийн шинэ гаргасан уран бүтээл болох “I Feel It Coming” дууг коверлон дуулж, видео хийн өөрийн цахим хуудас болон Youtube-д зэрэг байрлуулсан юм.
Б.Анхбаяр саяхан “World A Cool” тоглолтоо хийжээ. Харин тоглолтынхоо үеэр The Weeknd-ийн үс засалт, сахал, хувцаслалт зэргийг яг дуурайсан нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм.
Х.Тэрбиш
Сэтгэгдэл бичигдээгүй байна