Гүтгэлгийн шороон шуурга

2017/04/22
АТОЗ-д нам бус болон янз бүрийн нам хөдөлгөөний хүмүүс нээлттэйгээр ирж нэгдэж, илээр сонгуулиа явуулж, зохион байгуулалтаа хийж, зорилгоо тодорхойлж байсан даа. Ард түмний төлөө гэсэн хөдөлгөөнөөс хойш сууж, энд тэндгүй элдэв ашиг хайж явсан этгээдүүд харин хажуугаар нь их хутган үймүүлсэн, гүтгэж сарниулж ирэв. Дорхи зургийг үзэхэд, АТОЗ-ийн З-р сарын цугларалтын зар дээрх Ардчиллын ордон гэсэн үгийг Ардчиллын Өргөө мэт ойлгуулан, хүчээр С.Эрдэнэтэй холбож. Бас хүчээр Ц.Элбэгдоржийн зургийг тавьчихаж. Ингээд хайхрамжгүй хүн харах юм бол АТОЗ нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэтэй нийлээд тансаг чуулган зохион байгуулсан юм уу, зохион байгуулах гээд байгаа юм шиг.


Ардчиллын Ордон бол ард түмний ордон. Тиймээс 1-р давхрын танхимд нь цуглаж байлаа, хорчид пиарчид ховон хошуулаад амар заяа үзүүлэхгүй болохоор өөр газар цугладаг болов. Эхнээс нь дэмжсэн оролцсон хүний хувьд хэлэхэд, оффшорчдыг л ярьдаг байсан болохоос, Ц.Элбэгдорж, АН-ынхныг дэмжье гэж хэзээ ч юу ч яригдаж байгаагүй. Юу боллоо гэж ч яригдах билээ. АТОЗ-ийг дэмжиж байна гэж Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, С.Жавхлан, С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, А.Сүхбат гээд олон улс төрч илэрхийлсэн. Яагаад ч Ц.Элбэгдорж л дэмжсэн болчихдог юм? Анх оффшорчдыг шалга гэж Ц.Элбэгдоржид бичиг өгсөн болохоор тэрбээр анх дэмжнэ гэсэн байдаг. Яагаад ч, С.Эрдэнэ дэмжсэн болчихдог юм? Юу ч гэсэн атгаг зорилгодоо нийцүүлээд л гүтгэчихье, түм давтахад үнэн бололгүй л яав гэж л хандаж байна.

Бүхий том хөдөлгөөд, шударга зүтгэлтнүүд дэмжсэн дээ. Эхлээд АТОЗ-ийг 50 орчим ТББ дэмжээд байсан бол, АТОЗ-ийн үүсгэл санаачилгаар буй болсон ОЭНХ-д мөн 50 орчим ТББ шинээр нэгдсэн. Хамгийн гол нь оффшорчдын гүтгэлэг, хутган үймүүлэлт маш их саад тотгор болж ирлээ. Дорхи жишээ бол үй түмэн гүтгэлгийн ердөө л нэг юм. Ийм юманд хүч хөрөнгө зарж байхаар, үүрэгт цалинт ажлаа хийж, оффшорчдоо шалгаасай билээ.

Ч.Мөнхбаяр



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна