УИХ-ын дарга М.Энхболд сошиалын идэвхтэй хэрэглэгч. Өнөөдөр тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа эхнэртэйгээ амарч яваа зургаа нийтэлсэн нь маш олон сэтгэгдэл, лайкийг цуглуулжээ.
Тэрбээр "Арван жилийн нэг ангиас эхлэн амьдралаа хамтдаа бүтээжээ. Амралтын өдрүүдэд аль болох гэр бүлдээ цаг гаргах нь чухал гэдгийг залуусдаа зөвлөх байна. Өдрийг эрч хүчтэй, тэмүүлэл дүүрэн өнгөрүүлээрэй" гэсэн байна.
Түүний гэргий Ж.Туяацэцэгийн хувьд ШУТИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын албыг хашсан зөвлөх инженер, техникийн ухааны доктор, дэд профессор гээд баялаг намтартай эмэгтэй бөгөөд залуудаа олон залуусын харцыг булаасан сайхан бүсгүй байсан гэдэг.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна