Амгалан хотхонд дөрвөн айлын хаус шатаж, их хэмжээний хохирол учирчээ

2017/04/23
Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан хотхонд өчигдөр /2017.04.22/ гал гарч, их хэмжээний хохирол учирчээ. Галын дуудлага НОБГ-т 23:25 цагт ирсэн бөгөөд онцгой байдлын гурван анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж галыг унтраасан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Амгалан хотхонд байрлах дөрвөн хаус галд өртсөн ч азаар хүний амь эрсдээгүй байна. Галын шалтгааныг тодруулахаар хууль, хяналтынхан ажиллаж байгаа аж.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна