7 настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай боллоо

Өчигдөр 10 цаг 54 минут
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг  өнгөрөгч бямба гарагт  амжилттай хийлээ. Элэг шилжүүлэн суулгах хагалгааннд  нийт 80 гаруй хүн оролцсон бөгөөд  хагалгаа энэ сарын 22-ны өглөө 06.00 цагаас эхэлж,  20 цаг үргэлжлэн шөнө  дууссан байна

Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд  орсон 7 настай  Л.Бүжинлхам охин нярай үедээ шарлалт нь арилахгүй, улмаар бие нь шар, нүд нь ногоон туяатай  болсон байна.  Охиныг гурван сартайд нь  төрөлхийн цөсний замын битүүрэлтэй болохыг эмч нар оношилсон байна. Охинд хийсэн хагалгаа манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийнх, харин  хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа  юм байна.

Хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргасан бол тодорхой хувийг нь монголчуудын хандив, тусламжаар бүрдүүлсэн байна. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна