Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна

3 цаг 10 минутын өмнө
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур  тунадас орохгүй. Салхи  баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар  10-15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө  4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна