Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь тусална

2 цаг 15 минутын өмнө
Ахлах ангийн сурагчдад зориулсан "Мөрөөдлийн боловсрол" нээлттэй аян өнөөдөр 14:00 цагт СУИС-ийн "Оюутан театр"-т болох юм. Уг аяныг Монголын Сурагчдын холбоо Улсын 10 их дээд сургуультай хамтран гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагаагаар дамжуулан ахлах ангийн сурагчид мэргэжил сонголт, элсэлтийн шалгалт, тухайн сургуулийн онцлог давуу талыг мэдэж авахаас гадна мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч өөрсдийн сонирхож буй сургуулийн талаарх үнэн бодит мэдээллийг сургууль тус бүр дээр нь очиж авахад тус үйл ажиллагааны зорилго оршино.

Энэхүү аян нь үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх юм байна.

Т.Очир  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна