"MNTM" дууны видео клип цацагдлаа

1 цаг 59 минутын өмнө
Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгт зориулсан "MNTM" дууны клип цацагдлаа. Бюро 24/7 дижитал сэтгүүл ба Боловсрол телевизийн хамтран зохион байгуулсан энэхүү шоуны сүүлийн хоёр дугаарт тоглогдсон "MNTM" дууг Нэгэн зүгт хамтлагийн дуучин С. Заяа дуулжээ.

Харин  аяыг нь хөгжмийн продюсер М. Тэмүүлэн, үгийг нь The Highway буюу Х.Батмөнх зохиож  видео клипэнд Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн бүх оролцогч охид тоглосон байна

Чамайг би өөр хүний нүдээр харахын тулд
Чиний нүдийг хараад би
Чимээгүй ширтэх ёстой гэж үү?
Чиниийхээ уян гоолиг биенд хүрэхийн тулд
Уран тансаг яруу үгсийг уйлуулан байж хэлэх үү?
Дөлгөөхөн усны мандал дээгүүр
чи хөөрөн нисэх хун шувуу шиг харагдаад байна
Хонгор минь Асаач чи минь, гал шиг бүү дүрэлзээрэй,
Ганцаараа бүү алхаарай,
гайхамшигт бүү эргэлзээрэй.
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?
Чимээрэй,
Цэцэг болгоны дэлбээг чи,
цэнгэг ус, чийг агаарыг чи минь мэдрээрэй
Хэлмээр байна,
хэлэх ёстой их хайрыг, хий хоосон бүх зүйлийг би
хэнд ч биш чамд хэлмээр байна
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна