Хүүхэд залуусын байгууллагуудын өдөрлөг болж байна

2017/04/25
Нийслэлээс 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл"-ийн болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах зорилготойгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгт Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд оролцож байгаа юм.

Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газар явуулж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа нийслэлийн оршин суугч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлан мэдээлэх, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, Засгийн газар, яам, нийслэл, дүүргийн болон байгууллагын шийдвэрт тусган хэрэгжүүлэх нь өдөрлөгийн зорилго оршиж байгаа аж .

Өдөрлөгийн үеэр байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээллэх танилцуулахаас гадна, иргэдэд үзүүлэх боломжит, зөвлөгөө мэдээллийг хүргэж, сэтгэлзүйн болон хуулийн зөвлөгөө өгч байгаа юм байна. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна