Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас аваарай

2017/04/26
Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой болж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар Үндэсний Дата төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж эхэллээ.

Улсын хэмжээнд байршуулсан 108 ТҮЦ машинаас Нэрийн дансны мэдээлэх хуудас, Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Ажил олгогчийн лавлагаа, Халамж үйлчилгээний газар өгдөг лавлагаа зэрэг дөрвөн төрлийн лавлагаа мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм.

Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилгоор нийгмийн даатгалын цаасан лавлагааг халж, нийгмийн даатгалын үйлчилгээний цахим машиныг 2014 оноос үйлчилгээнд нэвтрүүлсэн.

Энэ хугацаанд иргэд байгууллагаас нийт 795,000 удаа хандалт хийж лавлагаа мэдээлэл авсан байна. Ийнхүү Төрийн үйлчилгээний цахим машинтай холбосноор үйлчилгээний хүртээмж улам сайжрах юм.

Т.Очир





 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна