Амьд хөгжим болон электроник хөгжмийн дайн

2017/04/27
Техник технологийн хөгжилтэй зэрэгцэн урлаг тэр дундаа хөгжмийн ертөнцөд хувьсгал гарсаар өнөө хүрчээ.

Бид маш олон электроник хөгжмийг мэднэ. Бүх хөгжмийн төрөлд электроник хөгжим бий. Тэгвэл энэ удаад бид electronic drum буюу электрон бөмбөрийг онцоллоо. 

Энэхүү хөгжмийг дижитал бөмбөр эсвэл электроник хөгжим гэж Монгол хэлэнд хөрвүүлж болно. Хөгжмийн акустик товчлуурт хүрд гэхэд хилсдэхгүй. Хип хоп хөгжмийн урсгал энэ төхөөрөмжийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд саяхнаас та бидэнд танигдаад байгаа хэдий ч олон жилийн туршид бидэнтэй хамт байсан хөгжмийн зэмсэг юм.

Урьдчилж програмчилсан хөгжмийн замуудыг тохируулан Beat maker-үүд өөрсдийн хүссэн ая, хөгжмөө тоглох боломжтой. Харин төрлийн хувьд олон төрөл байдаг бөгөөд ихэнхдээ 16 товчлуур бүхий электроник бөмбөрийг ашигладаг байна.

Энэ хөгжмийн тусламжтайгаар манай хип хоп хөгжмийн продюсерүүд та бидний мэдэх олон дууны аяыг бичсэн байдаг. Жишээ нь: Реппер Gee-ийн Хурдаа нэм, 33 цомогт багтсан зарим дуунууд болон олон киноны дууг ч мөн энэхүү хөгжмийн зэмсгээр бичсэн байдаг юм.

Тун удахгүй энэ хөгжмийн төрлийн томоохон төлөөлөл болон продюсер, Beat maker Лууяа хөгжим сонирхогчдод амьд хөгжмийн хамтлагтай өөрийн сонирхолтой хөгжмийн хамтаар тоглож үзүүлэх гэж байна.

Space night тоглолтын үеэр үлээвэр хөгжмийн хамтлаг, бөмбөр болон электроник бөмбөртэй нэгдэж мөн өөр хоорондоо өрсөлдөж үзүүлэх үзүүлбэрийг анх удаа үзэгчдэд толилуулахаар зэхжээ.

Хамгийн сонирхолтой нь уг тоглолтын үеэр ганц хөгжмийн төрлүүд өөр хоорондоо нэгдээд зогсохгүй. Өөр өөр жанрын дуучдын дууг хамтран тоглож үзүүлэх гэнэ.

Тоглолтын талаар уншигчиддаа товч хуваалцахад. Space энтертайментийн уран бүтээлчдийн хөгжим сонирхогчдод барьж буй хамгийн анхны бие даасан тоглолт бөгөөд хөгжим сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа ажээ. Учир нь тоглолт нь зөвхөн нэг энтертайментийн залуу уран бүтээлчид оролцож байгаа юм.

Олон төрлийн хөгжмийн урсгалаар хоорондоо нэгдэж мөн өрсөлдөж үзүүлэх тоглолтод оролцож буй дуучдын хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой чадварлаг залуу уран бүтээлчид дуулах нь. Chill pop дуучин Гүли, R&B soul дуучин Миа, Жазз дуучин Оюун дарь нар өөрсдийн өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулах аж.

Энэхүү сонирхолтой тоглолтын талаар та бүхэн доорх линкээр холбогдон өөрсдийн хүссэн мэдээллээ авах боломжтой бөгөөд тэдний тоглолтын шторкыг хамтдаа сонирхъё.   
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна