Оросын Гадаад хэргийн сайд Лавров өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр: "Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаад ОХУ анхаарлаа хандуулж байна. Солонгосын хойгийн асуудлыг зэвсгийн хүчээр зохицуулах нь Зүүн Хойд Азийн бүс нутагт гамшигт үр дүн гаргана гэж ОХУ үзэж байна. Нэг талаар, Хойд Солонгос цөмийн судалгаа, пуужингийн туршилтыг тасралтгүй хийж байна. Нөгөө талаар Америк болон түүний холбоотнууд үүгээр шалтаглан Зүүн Хойд Азийн бүс нутагт хэт их цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хэдийгээр АНУ дэлхийн пуужингийн эсрэг системийн гол цөм нь ч гэлээ Өмнөд Солонгост пуужингийн эсрэг "ТНААD" систем байршуулсан явдал нь бүс нутгийн байдлыг туйлын тогтворгүй болгосон юм" хэмээн мэдэгдэлээ дурджээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна