Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд шинээр нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл өчигдрөөс эхэлжээ. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийнхээ хамт ирж бүртгүүлнэ.
Бүртгүүлэхэд эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчлэх аж.Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүйг гэдгийг албаныхан мэдэгдсэн байна.
Бүртгүүлэхэд:
-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар
- 1 хувь чээж зураг
-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна