Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлнэ

2017/05/01
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.БаярхүүМонголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар  хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчилах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байгаа юм. Уг санамж бичгийг байгуулж, хоёр тал ийнхүү гарын үсэг зурснаар дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, талуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, харилцан туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна