Б.Бат-Энэрэл: "Уул шиг том эр болсон юм чинь ээжийгээ санахгүй ээ"

2017/05/01
МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэл саяхан TV 9 телевизийн "Айлын хоол амттай" нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр ээжийнхээ эгчийг эмээ гэж дууддаг бөгөөд гэртээ эмээ, төрсөн эгчтэйгээ хамт амьдардаг аж. Хүүгийн ээж Солонгос улсад гурван сараар ажил хийхээр явсан байгаа аж. 

 

Таван настай Б.Бат-Энэрэл хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэдэг. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөсөн байна. Иймд бяцхан хүү Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болжээ. Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Хандивын тоглолт ирэх тавдугаар сарын 20-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болох юм.
 
Хандивын аянд зориулан МУГЖ С.Батсүх “Хаан заяатай орчлон” дуугаа Б.Бат-Энэрэл хүүтэй шинэчлэн дуулж, клипжүүлсэн байна. 

 


Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна