​Зүрхний мэс засалд 6 хүүхэд үнэгүй орно

2017/05/02
Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Эдгээр хүүхдүүд Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийнх бөгөөд Эрүүл мэндийн сайд хүүхдүүдэд эмчлүүлээд эрүүл саруул болоод ирэхийг ерөөж гарын бэлэг гардуулав.

БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлсэн бөгөөд ирэх сард мөн 6 хүүхдийг зүрхний мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар болжээ.

эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна