Өчигдөр буюу 1-нд 30 согтуу жолоочийг илрүүлж ажиллажээ

2017/05/02
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгосон байдаг. Гэтэл 2017 оны 05-р сарын 01-ний Даваа гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа. 

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 349 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, онхолдсон 1 осол бүртгэгджээ. 

Харин СХД-ийн нутаг Дунд нарангийн 13-р гудамжинд амины ММС strada маркийн автомашин онхолдож зорчигч 10 настай Э нарын 2 хүн гэмтсэн байна.

Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна