Дээд боловсролтой хүмүүс гэмт хэрэг үйлдсэн тоон үзүүлэлт гарчээ

2017/05/02
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогдогчийн нас хүйс, боловсрол нийгмийн байдлаар нь авч үзвэл өнгөрсөн онд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 1932 хүн холбогджээ. Дээрх хүмүүсийн хүйсийн ерөнхий харьцаанаас эрэгтэй жолооч 87,8%, эмэгтэй жолооч 12,2%-ийг эзэлж байна. 

Насны байдлаар нь үзвэл 58,7%-ийг 18-34 насны ид хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. 

Мөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нийгмийн байдлаар нь судлахад 905 буюу 46,8%-ийг Ажилгүй иргэд,406 буюу 21%-ийг Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 250 буюу 12,9%-ийг Хувийн хэвшлийн ажилчид эзэлж байгаа бол боловсролын хувьд 50% буюу 966 нь бүрэн дунд боловсролтой, 477 буюу 24,74%-ийг Дээд боловсролтой хүмүүс гэмт хэрэг үйлдсэн тоон үзүүлэлт гарчээ. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна