Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан М гэх залуу тус эмнэлгийн зургаан давхраас үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэрэг өчигдөр орой 17.40 минутын орчимд гарчээ.
Тодруулбал, иргэн М эхнэртэйгээ маргалдсны улмаас хэвлийн тус газраа хутгалж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байсан аж. Улмаар эмчлүүлж байх үедээ амиа хорлосон бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Өвчтөн тус эмнэлгийн зургаан давхарт гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Энэхүү хэргийн талаар цагдаагийн байгууллага болон эмнэлгийн зүгээс мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна