Өнгөрсөн амралтын өдөр өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн X хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж байгаад нэг нь таталт өгч эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Эдгээр хүүхдүүдийн хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан аж. Дөрвөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад нь газ нь дэлбэрч гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүд одоогоор ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэсэн 30 тохиолдол бүртгэгджээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна