Өргөнталд Улсын яллагч цаазын ял санал болгов

2017/05/08
Өнөөдөр 09:00 цагт эхэлсэн хятад улсын иргэн Өргөнталыг шүүх хурал саяхан завсарлалаа.

Улсын яллагч түүнд цаазын ял санал болгоод байгаа. Шүүх бүрэлдэхүүн эргэн хуралдсаны дараа ямар шийдвэр гаргах нь тодорхой болох юм. 

Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд байсан билээ. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна