Жерар Майерс гэх Бельгиэс гаралтай, колони дахь цэргийн офицер, зэрлэг нугас, күнфүгийн дугуйлангийн багш явсан эр Монгол ЗХУ-ын харьяанаас гарсныг дуулаад, Алтан ургийн Жаргалан Хаан байна хэмээн ирж, Монголын хаан болохыг хүссэн. Харьд үйлчилж мэргэшсэн номенклатура ч дороо бөхөлзөн хөл алдаж, улсын ерөнхийлөгч хүртэл гутлыг нь өмсүүлж өгөн, хоёр өндөрлөг маань дундаа суулган төрийн тэргүүний зиндаанд дээдэлж байсан.
Ж.Майерсийг манайхан хаан болгох байсан. Юу ч мэдэхгүй, эргэцүүлэхгүй олон хүн түүнийг хүрээлсэн. Тэд хувийн эрх ашгийнхаа төлөө яахаас ч буцахгүй. Нэг л зүйл түүнийг Монголын хаан болоход саад болсон юм. Энэ бол тойрон хүрээлэгчдийнх нь шунал. Хаан болохоос наана, тэдний асар их мөнгө хөрөнгө, элдэв юм нэхэж шаардахаас тэр зугтсан. Дараа нь өөр лүү нь хөвөрч цуварч монголчууд даалгах гуйхаас залхсан. Ингэж л тэр Монголын хаан болоогүй билээ.
Харин тойрон хүрээлэгчид нь шинэ шинэ “Майерс”-уудыг олон үйлчилж, Монголын хаад ноёд болгосоон.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл бичигдээгүй байна