Өнөөдөр болох үйл явдал

2017/05/09
08:30
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нурсан сувиллын 10-р цэцэрлэгийн гадаа хүүхдүүдтэйгээ жагсаал зохион байгуулна. Сүүлийн таван жилийн хугацаанд олон засгийн нүүр үзсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд огт хайхрахгүй байгаа тул Хүний эрхийн комисс болон НҮБ-д хандаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарал хандуулж өгөхийг хүсэх гэнэ.

 09:00
Ашигт малтмалын газрын гадаа Шаамар сумын ТББ-ынхан 21 мянган га-д лиценз олгох гэж байгаа асуудалд эсэргүүцлээ илэрхийлэн цуглана.

10:00
Төрийн ордны "Нээлттэй сонсгол"-ын танхимд "ГАЗАР ӨМЧЛӨЛ БА ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖИЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.

10:30
НҮБ-ын Ази, Номхон далайн бүийн эдийн засаг, нийгмийн комиссын 2017 оны тайлангийн танилцуулга НҮБ-ын байранд болно.

11:00 Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхрын хурлын танхимд оюутан, сурагчдын төгсөлт, хонхны баяр болохтой холбогдуулан зохион байгуулж буй “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээний явц, хүүхэд, залуусыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр НЦГ, НБГ, МОХ болон Монголын сурагчдын холбоо хамтран хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00
Төрийн ордны их танхимд “Монгол Улсын Гамшгийн Эрсдэлийн Удирдлагын Тогтолцооны Шинэчлэл” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулна.

MN-Мэдээллийн төвд

11:00
Зорчигч тээврийн нэгтгэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар жолооч, ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30
“Хаппи веритас” оношилгооны төвөөс “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяны талаар мэдээлэл хийнэ.

11:30
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулна. Хаана: СЕХ-ны байранд
 
16:00  Байгаль орчин,Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Яамны сайд Д.Оюунхорол ъХатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний удирдлагууд болон БЗД-ийн 11-р хорооны иргэдийг хүлээн авч уулзана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна