С.Гантогоогийн амьдралаар кино хийнэ

2017/05/09
Дуучин С.Гантогоо өмнөд Солонгос улсад ах, хүүгийн үүргээ гүйцэтгэж "хар" ажил хийхээр явсан. Таван жилийн хугацаанд ажиллахдаа аль сайн мууг үзсэн гэдэг. Хэдийгээр ажил хийж байсан ч тэрээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чадсан үлгэр жишээ залуу гэхэд болно. Тэгвэл түүний амьдрал, уран бүтээлээр сэдэвлэсэн кино тун удахгүй гарах нь ээ.

Дуучин С.Гантогоо нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Сөүл хотод Гадаад иргэдийн урлаг, соёлын төв гэж бий. Тус төвийн захирал, найруулагч Сон Су Хи миний тухай “Ганаагийн түүх” нэртэй баримтат кино  бүтээж буй. Киног хийж эхлээд тав, зургаан сарын хугацаа өнгөрч байна. Солонгост зураг авахуулаад дуусчихсан. Ирэх зургадугаар сард Хөвсгөл аймагт очиж зургаа үргэлжлүүлэн авна. Ирэх наймдугаар сард Солонгосын үзэгчдэд хүргэх юм билээ. Есдүгээр сараас олон улсын кино наадмуудад оролцуулна гэсэн. Солонгост хоёр сая гаруй гадаадын иргэн ажилладаг. Хэдийгээр хар ажил хийхээр очсон ч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болно гэдгийг л харуулах зорилготой кино” хэмээн ярьсан байна.

Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна