Үнэртэй усны өнгө юуг илэрхийлдэг вэ?

2017/05/26

Анхилуун, тансаг сүрчиг ханхлуулан өнгөрч байгаа хүн хэнд ч муухай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үг сүүлийн үед үнэртэй усны үнэрээр солигдох болсон.Үнэртэй ус нь зөвхөн эмэгтэй хүний хэрэглээ биш. Эрчүүд ч тохирсон усаа хэрэглэх нь эрхэмсэг бардамын илэрхийлэл болдог.

Өөртөө анхаарал тавьдаг бүсгүй дундажаар 5-6 төрлийн үнэртэй устай байх нь эрхэмсэг хэрэглээ гэнэ. Нэг  усыг бүтэн жилийн турш түрхээд байвал өдөр бүр гурилтай шөл идэж байгаагаас ялгаагүй. Тиймээс боломжтой үедээ үнэртнээ сольж, олон төрлийг хослуулан хэрэглэх нь бүсгүйчүүдийн нэг илэрхийлэл болдог байна. Харин хамгийн чухал нь сонголт. Өөрт тохирсон бас таалагдсан үнэртнээ сонгох нь хайртай хүнээ сонгохтой адил гэж үзсэн байдаг.



Тиймээс ч үнэрлэх мэдрэмжийг жинхэнэ утгаар нь шалгадаг зүйл бол сүрчигний сонголт. Өөрт таалагдсан үнэртэй усыг сонгох гэж толгойгоо өвтгөж, хамрынхаа чадварыг шалгахын оронд зүгээр л бугуйндаа түрхээд үзчих. Гарын арьс нь үнэрийг ямар нэг өөрчлөлтгүй хүргэдэг хамгийн найдвартай туслагч чинь байх болно. Харин үрж болохгүйг анхаараарай.  Бас үнэрлэх мэдрэмж сэргэг байдаг үдээс өмнө үнэртнээ сонговол зүгээр. Сонгосон ус зөвхөн таных гэдгийг мэдрэхийн тулд нэг шөнийг “хамт өнгөрөөх хэрэгтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл түрхсэнээс хойш өөр ямар нэг үнэртэй холилгүй аль болох удаан байлгах хэрэгтэй. 2-4 цагийн дараа үнэртэй усны жинхэнэ үнэр нь мэдрэгдэг байна.  




Үнэртэй усны савлагаа таныг илэрхийлнэ

Хүмүүс сүрчиг худалдан авахдаа савных нь өнгийг нь тэр бүр анзаардаггүй. Тэгвэл хөх өнгөтэй ус хэрэглэвэл зөн совин сайжирдаг байна.
 

Харин ногоон өнгө байгалийн эрч хүч, бодисын солилцооны өнгө учраас сэтгэл санааг дээшлүүлж эрч хүчийг нэмэгдүүлдэг.
 

Алтлаг өнгийн савтай сүрчиг нь ухаалаг, хүчтэй, бүхнийг хяналтандаа байлгагчдыг илтгэдэг аж.
 

Нэр төр, тачаангуй байдлыг эрхэмлэгчид улаан өнгөтэй усыг сонгож болох юм.
 

Ягаан өнгө нь мэдрэмтгий, эмзэг, эмэгтэйлэг шинжийг өөртөө агуулдаг. 
 

Цагаан өнгө цэвэр ариун сэтгэлийг бэлгэддэг.
 

Хар өнгө томоохон өөрчлөлтийг илэрхийлдэг  байна.

Үнэртэй усыг хаанаа түрхэх вэ?

Нарийн дэг журам гэж байхгүй ч зохимжтой газар түрхвэл үнэрээ удаан хадгалахаас эхлээд олон талын ач холбогдолтой юм. Үнэртэй уснаас харшил авдаг арьстай бол хувцсандаа  багахан түрхэхэд ямар ч асуудалгүй. 



Харин үнэртэй ус чинь тослог ихтэй бол хувцсанд чинь толбо үүсгэх аюултайг анхаарах хэрэгтэй.  Ер нь үнэртэй усны “байх” хамгийн тохиромжтой цэг бол  чихний ар тал. Бас эгэмний хонхор, хүзүү, бугуйны нугалаа, алганы хонхор, хөхний хооронд түрхэж болно. Хүний биеийн дулаанаар өдөөгдөж тансаг үнэрээ түгээдэг болохоор аль болох биендээ түрхэх хэрэгтэй. Хэрэглэдэг усаа ганцхан удаа шүршихэд л хангалттай.  



Их түрхснээр сайхан үнэр нэмэгдэнэ гэж байхгүй, харин ч хүмүүсийн дургүйг хүргэж магадгүй. Торгон материалтай хувцас сүрчигний үнэрийг удаан тогтоодоггүй тул жижиг хөвөн ноосон даавуунд сүрчгээ шингээгээд энгэр захны дотор талд хадах буюу халаасандаа авч явна. Сүрчиг түрхэх хэмжээг тааруулах нь тун чухал. Хуурай хүйтэн агаарт сүрчгийн үнэр амархан дарагддаг тул өвлийн улиралд ахиухан түрхдэг. Харин чийглэг дулаан улиралд хүчтэй мэдрэгдэх учраас бага, хөнгөхөн түрхэх хэрэгтэй. Өрөөнөөс гарч явсны дараа тасалгаанд үнэртэхгүй байхаар тохируулах нь хэрэглээний соёлд нийцнэ.


 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна