Европын холбоо "Google"-д хатуу сануулга өглөө

2017/06/29
Европын Холбоо “Google”-д 2.4 тэрбум еврогийн торгууль ногдууллаа. "Тус компани хайлтын системээ өөрсдөд ашигтайгаар эргүүлж өөрийн цахим дэлгүүрийн үйлчилгээг илүү сурталчлах замаар зах зээлийн өрсөлдөөний дүрмийг удаа дараа зөрчсөн" гэж Европын Холбооны эрх баригчид албан мэдэгдэлдээ онцолсон байна. Энэ торгууль нь Европын Холбооны Шударга өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд ногдуулж буй хамгийн өндөр хэмжээний торгуулийн дүнд тооцогдож байна.

Image result for google vs european union

Түүнчлэн Европын Холбооны “Google” компанид хуулийн зөрчлийг арилгах 90 хоногийн хугацаа өгчээ. Харин үүнийг биелүүлээгүй тохиолдолд толгой компани "Alphabet"-ийн өдрийн дундаж орлогын тав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн төлбөр авах шаардлагыг хүргүүлжээ. Европын Холбоо нь “Google”-ийн гаргасан зөрчилтэй холбоотой хэргийг 2010 оноос шалгаж эхэлсэн байна.

Image result for google alphabet

Цаашлаад албаныхан “Google”-ийн “Android” гар утасны програм хангамж, цахим зар сурталчилгааны "Adsense" үйлчилгээг нь шалгаж эхэлжээ.

Image result for google android
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна