​Дэлхийн жишигт нийцсэн Үндэсний шилдэг брэндүүд

2017/06/30
Манай улсын хүнсний үйлдвэрлэлийн салбар тэр дундаа шингэн хүнсний салбарын хөгжил дэлхийн жишигт хүрснийг үндэсний үйлдвэрлэгч, дотоодын компаниудын амжилтууд батлан харуулсаар байна. Саяхан болсон Дэлхийн шилдэг брэндүүдийн чанар нэр хүндийн томоохон шалгаруулалтаас Үндэсний үйлдвэрлэгч “Жем Хужирт” ХХК-ийн Хужирт байгалийн эрдэст ус АЛТАН медаль, Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компанийн Чингис Гоулд брэнд ГРАНД АЛТАН медалийг тус тус хүртсэн байна. Хүнсний үйлдвэрлэлийн салбар хурдацтайхөгжиж байгаа өнөө үед үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүний амт чанар, үйлдвэрлэлийн технологийн сайжруулалтыг тогтмол хийж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг дээд хэмжээнд нь хүртэл ханган ажиллаж байгааг энэ удаагийн шалгаруулалт дахин баталлаа.



Дэлхийн шилдэг хүнс үйлдвэрлэгчид нэг дор цуглаж шилдэгээ тодруулдаг хагас зуун жилийн түүхтэй “Монде селекшн” Олон улсын чанарын шалгаруулалт нь энэ жил Бүгд найрамдах Мальт улсад зохиогдсон юм. Шалгаруулалтад нийт89 орны 3000 гаруй хүнс үйлдвэрлэгч шилдэг компаниуд өрсөлдсөн. Манай улсын үндэсний үйлдвэрлэгч компаниудын шилдэг брэндүүд алтан медаль хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрснээр цаашид шингэн хүсний экспортыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм.Тухайлбал “Жем интернэшнл” компанийн Чингис гоулд брэнд нь 2004 оноос хойш дотоодын зах зээлд чанар нэр хүндээр үргэлж тэргүүлэгч байр суурьтайгаар явж ирсэн бүтээгдэхүүн бөгөөд өдгөө хүртэл амт чанар стандартыг дээд хэмжээнд ханган ажиллаж ийнхүү дахин ГРАНД АЛТАН медаль хүртэж амжилтаа батламжиллаа.






 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна