Хогийн цэгийг камержуулж 24 цаг хяналт тавина

2018/01/02
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас хог хаягдал багтахгүй гадуур асгарах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тээвэрлэх хувиараас зөрж хог хаях зэрэг асуудлуудыг цэгцлэхээр Сүхбаатар дүүрэгт эхний ээлжинд 25 байршлыг сонгон шинэчилж, 24 цагийн камертай диспетчерын хяналт тавихаар болжээ.

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийт хэлтсүүд салбар бүрт орон нутгийн онцлогт тохирсон шийдэлтэй менежмент хэрэгжүүлэх судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийдэг. Энэ удаа хог хаягдлын менежментийг ухаалаг болгох зорилт дэвшүүлэн бэлтгэл ажил 100 хувь хангагдан гүйцэтгэл 45 хувьтай байна.

Энэхүү төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж байна.

-Хогийн савны суурь хэсэг болон эргэн тойрны хэсгийг бетондож хөрсний бохирдлоос сэргийллээ.

-Хогийн сав байрлуулсан орчныг бүрэн гэрэлтүүлэх гэрэлтүүлэг хийнэ.

-Хяналтын камер байршуулж ил задгай хог хаягдал үүсгэх, хогийн савны гадуур хаях, орчин бохирдуулах, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих, мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийнэ.

-Камер 24 цагийн турш диспетчерын хяналтанд байснаар хамтын хариуцлага дээшилнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна