Уурхайчин залуус цангаж, харангадсан янгирт ус, тэжээл өгч тэнхрүүлжээ

2018/01/03
"Энержи Ресурс" ХХК-ийн Ухаа худагийн уурхайчин залуус Цагаанхадны кемп орчмоос олдсон энэхүү цангаж, харангадсан янгирт ус, тэжээл өгч тэнхрүүлэн уст цэг дээрээ аваачиж тавьжээ.

Хур тунадас багатай жил говийн зэрлэг амьтад өвөлдөө усгүйдэж, харангадах аюултай тулгардаг бөгөөд үүнээс сэргийлэх үүднээс хоёр жилийн өмнө хиймэл уст цэг байгуулсан бөгөөд залуус уст цэгээ байнга ажиглан эргэж тойрч, усаа нэмж, ойр орчимд нь өвс, тэжээл тавьдаг аж.

Энэ янгирын хувьд уст цэгийн замын эсрэг талд байсан тул уг байршилд дахин хиймэл уст цэг гаргахаар төлөвлөсөн байна.

Их говийн эзэд болсон зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах буянт үйлсийг эхлүүлсэн халуун сэтгэл, хичээнгүй зүтгэлтэй уурхайчиддаа талархал илэрхийлье! 






 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна