Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Баруун 4 зам, Зурагт орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 414-477 байна.
Харин бусад хэсэгт 149-278 буюу дунд зэргийн бохирдолтой байгаа юм. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна