Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг АТГ-аас баривчилжээ

2018/04/02
АТГ-аас өчигдөр нэр бүхий хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан гэдэг мэдээлэл өчигдөр орой тарсан билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна.

Дашрамд дуулгахад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт Дубайн гэрээгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Харин Ч.Сайханбилэг Денверт байгаа учраас баривчлаагүй гэдгийг эх сурвалж хэллээ. 

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна