Засаг даргыг зодсон хэргийг прокурорт шилжүүлжээ

2018/04/02
Хэнтий аймгийн Батноров сумын засаг даргыг зодсон гэх хэрэгт гурван иргэнийг шалгаж, хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ.

Тус аймаг дахь Цагдаагийн газраас тус аймгийн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулсан гэх хэрэгт тус сумын иргэн Б, С, Б нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

Хэргийн талаар нийгмийн сүлжээгээр цацагдсан бөгөөд түүнийг газар нутгаа хамгаалахаар тэмцэн, хүнд гэмтэл авсан хэмээн мэдээлж буй юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна