Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг цагдан хорилоо

2018/04/03
АТГ Эрдэнэттэй холбоотой асуудлаар “Жаст”-ын Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн дарга Н.Амарбат нарыг цагдан хориод байна.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг өчигдөр шөнө 23.00 цагийн үед гэрээс нь АТГ-ын мөрдөн байцаагчид баривчилсан байна.

Түүнийг Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавьсан асуудлаар яллагдагчаар татан шалгаж байсан юм. Түүний гарын үсгийг хуурамчаар 67 удаа үйлдсэн гэх шинжээчийн дүгнэлт байдаг. Б.Мөнхжаргал нь 2006 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт ажилласан бөгөөд Хуульзүйн яаманд өмнө нь олон жил ажиллаж байсан нэгэн юм байна.

Хуулийн байгууллагын эх сурвалжийн зүгээс дээрх баривчилгаа Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тухайн үеийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Баяр нараар тун удахгүй үргэлжилж болзошгүй гэх мэдээллийг өглөө.   

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна