Муланы дүрд жүжигчин Лю Ифэй тоглохоор боллоо

2018/08/22

Бүрэн хэмжээний уран сайхны “Мулан” киноны анхны гэрэл зургууд цахим сүлжээгээр нийтлэгдсэн тухай “Buzzfeed News” мэдээлж байна.



 

Эхний зургуудад киноны гол дүрийг бүтээж байгаа хятад жүжигчин Лю Ифэй сэлэм барьсан, зурмал киноны баатрын дүрсийг хуулбарласан байдалтайгаар  буусан байна. “Disney” компани уг киноны зураг авалт  эхэлснийг албан ёсоор зарласан. Киног Ника Каро найруулж, зураг авалт нь Хятад ба Шинэ Зеландад хийгдэнэ. Харин киноны нээлт 2020 онд болно.

“Мулан” киноноос Гун Лигийн хувьд эсрэг дүрийн хүчирхэг шулмын дүрд, харин Хятадын эзэн хааны дүрд Жэт Ли тоглохоор болсон. Фа Муланы дүрд жүжигчин Лю Ифэй, Муланы багш Тун жанжны дүрд Донни Иен тоглоно.

Анх “Мулан” хүүхэлдэйн киног 1998 онд олны хүртээл болгож байсан бол тухайн жилийнхээ Оскарын кино наадамд нэр дэвшиж байсан амжилтыг үзүүлж байсан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна