Таван бригад зам, талбайд тогтсон усыг соруулж байна

2018/09/06
Нийслэл хотод өдрийн турш үргэлжлэн орсон усархаг борооны улмаас зарим зам, гудамж, талбай усанд автаад байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас шуурхай таван бригад гарган борооны тогтоол усыг соруулах ажил хийж байгааг НАЗХГ-аас мэдээллээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул  борооны тогтоол ус соруулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлнэ гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна