Монгол Улс өрсөлдөх чадвараараа 140 улсаас 99 дүгээрт бичигдэв

2018/10/18
“Дэлхийн эдийн засгийн форум” жил тутам гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын тайлангаа танилцууллаа. Монгол Улс өрсөлдөх чадвараар 2018 онд 52.7 нэгжийн үнэлгээтэйгээр 140 улсаас 99 дүгээрт бичигдсэн байна. Өнгөрсөн онд Монгол Улс 137 улсаас 101 дүгээрт жагсаж байжээ.

“Хөгжингүй орнуудын Төв банкнууд Мөнгөний бодлогоо илүү өндөр хурдаар чангатгаж байгаа, худалдааны маргаан даамжирч байгаа зэрэг нь Азийн хөгжиж буй орнуудын гаднын цочролд өртөмхий байдлыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд түүхий эдийн ханш доогуур байгаа нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна” гэж “Дэлхийн эдийн засгийн форум”-ын шинжээчид тайлбарлажээ. Тайлангийн гол үзүүлэлтүүд болох дэд бүтэц, боловсрол, санхүүгийн систем, инновацийн өрсөлдөх чадвараар хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудынхаас сул байгааг онцолсон байна. Хэдий тийм боловч Азийн хөгжиж буй орнуудаас Малайз, БНХАУ зэрэг орнууд нэлээд дээгүүрт буюу 25 болон 28 дугаарт жагсжээ.

Харин олон улсын хэмжээнд АНУ жагсаалтыг тэргүүлсэн байна. АНУ 100-аас 85.6 нэгж үнэлгээ авч, сүүлийн 10 жилд анх удаа жагсаалтыг тэргүүлжээ. Хэдий тийм боловч энэ нь Засгийн газрынх нь шинэ бодлогоос илүүтэй урт хугацааны үр нөлөө гэж судлаачид тайлбарлаж байна. Тус улсын бизнесийн орчин, санхүүгийн систем, инновацийн өрсөлдөх чадвараар өндөр үнэлгээ авчээ. Гэхдээ аюулгүй байдлын өрсөлдөх чадвараар харьцангуй доогуур үнэлгээтэй байгаа тул үүнийгээ цаашид ахиулах боломжтой гэж судлаачид үзэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна