Өглөөг хэрхэн сэргэлэн угтах вэ?

2018/11/06
Насанд хүрсэн хүн хоногт найман цаг унтах хэрэгтэй гэдэг. Гэтэл ажил амьдрал гэсээр заримдаа наймаас бага цаг унтах үе зөндөө бий. Үүнээс үүдэн бие тавгүйрхэх, ядрах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөө гардаг. Дутуу нойртой хонох гэдэг бүсгүйчүүдийн хувьд дээрх тохиолдлоос гадна арьс гундах сөрөг нөлөөтэй. Тэгвэл бага унтсан ч өглөө хэрхэн амархан сэрж, сэргэлэн цовоо өдрийг угтах вэ? 

- Унтахын өмнө элдэв зүйл хийж, бодол болон, доргио хөгжим сонсож цагаа үрэх хэрэггүй. Та хоногт найман цаг унтсанаар өглөө эртлэн сэрэх магадлал хамгийн өндөр. 

- Сэрүүлгийнхээ аяаар зөөлөн хөгжмийг сонго. Учир нь сэрүүлэг чихарч дуугарах ёсгүй. Хүмүүс намуухан хөгжмийн аянд тайвшран, амархан унтаж чаддаг бол босохдоо ч мөн адил намуухан сэрүүлгээр сэрэх нь таатай. Удалгүй та нойрноосоо сэрэх болно. 

- Өдөрт 2-3 цагийн давтамжтайгаар чихний омог болон гарын сарвуундаа массаж хийх нь тайван унтаж амрахад сайн нөлөөтэй. 

- Гар, цээж, булчин, гэдэс нь тус газраа массаж хий. Нуруугаараа дээш харан хэвтээд, гараа нугалан цээжин дээрээ тавь. 

- Өглөө сэрэнгүүтээ хөл болон гараа сэгсэр. Ингэснээр зүрх судасны системд эерэгээр нөлөөлдөг. 

- Сэрсэн даруйдаа орондоо хэвтээд байх хэрэггүй. Шууд босч, угаалгын өрөө рүү яв. Шүд болон хэлээ угаагаад, нүүрээ хүйтэн усаар булхахад тэр дороо л таны нойр сэргэх болно. 

- Буцалсан усанд зөгийн бал хийж гэрийн температурын нөхцөлд хөргөж уугаарай. 

- Өглөө сэрээд бүлээн усанд ороход бие тавирч, толгой сэргэн сайхан мэдрэмж төрдөг. 

- Өглөө амтлаг, байгалийн гаралтай хүнс ногоотой хоол идээрэй. Ингээд л та өдрийн турш өнгөлөг, гэрэлтсэн нүдтэй, сэргэлэн цовоо байж чадна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна