Гашуунсухайтын машины цуваа 100 км үргэлжилж байна

2018/11/09
Өнгөрсөн онд манай улс 33 сая тонн нүүрс экспортолсны 17 гаруй сая тонныг Гашуунсухайт боомтоор гарчээ. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 23.5 сая тонн нүүрс экспортолсны 14.3 сая тонныг мөн тус  боомтоор гаргасан юм. Өнгөрсөн жилээс эхлэн хөрш орны хилийн нэвтрэлээс шалтгаалан нүүрсний тус боомтоор гарах нүүрсний экспорт хумигдаж, нүүрстэй машины урт дараалал үүсээд байсан. Тэгвэл хоёр орны удирдлагын төвшинд энэ асуудал яригдсаар хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус боомтоор өдөрт 1300 гаруй нүүрс тээвэрлэсэн авто машин хил нэвтэрч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар тус боомтын нүүрстэй машины цуваа 100 км байгаа гэж “Гашуунсухайт” авто зам компаниас мэдээллээ. Нэмж мэдээлэхэд, манай улс энэ жил тонн нүүрсний үнийг 80 ам.доллараар тооцож, 42 тонн нүүрс экспортлохоор тооцсон. Ингэснээр 1.3 тэрбум төгрөгийн  орлого төсөвт суулгахаар төлөвлөөд байгаа юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна