Синглчүүдийн өдрөөр 30 тэрбум ам.долларын борлуулалт хийв

2018/11/13
Алибаба группын санаачлагаар жил бүрийн 11-р сарын 11-ний өдөр Singles’ Day буюу Синглчүүдийн өдрийг тэмдэглэж, бүтэн нэг өдрийн турш бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаалдаг. Энэ жилийн Singles’ Day арга хэмжээний хүрээнд 213 тэрбум юань буюу 30 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь 10 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. 2018 оны Синглчүүдийн өдрийн борлуулалт нь өнгөрсөн жилийнхээс даруй 27 хувиар илүү гарчээ.
 
Шөнө дунд 00:00 цаг болонгуут интернет хямдралтай худалдааны баяр буюу Singles’ Day эхэлсэн бөгөөд ердөө 2 цагийн дотор 100 тэрбум юаний бараа бүтээгдэхүүнүүд борлогджээ. Тэр дундаа 30 минутын дотор 30 брэнд (Nike, Adidas, Apple, Xiaomi) нь нийт 100 сая юаний борлуулалт хийсэн байна. Хамгийн ихээр борлуулагдсан барааны төрөл нь живх, арьс гоо сайхны бүтээгдэхүүнүүд байжээ.
 
Энэ жил Singles’ Day эвентийн нээлтэнд дуучин Марая Кери, супермодель Миранда Керр, Нарны Цирк буюу Cirque du Soleil оролцсон байна. Шанхай хотод болсон нээлтийг 2 сувгаар шууд дамжуулж, мөн Youku платформоор цацжээ. Дашрамд хэлэхэд Синглчүүдийн өдрөөр худалдаалагдах бараа бүтээгдэхүүнүүд 50 хувь хүртлээ хямдрахын сацуу, Хятад дотроо хүргэлт тээвэрлэлт нь үнэгүй байдаг юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна